Хүний сэтгэцийн үйл явцаас бид өөрсдөө хүссэнээрээ захираад байдаггүй ганц л зүйл байдаг. Энэ бол сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмж юм. Сэтгэлийн хөдөлгөөний илрэл дууны өнгө, аяс, хурд, нүүрнээс, нүднээс, биеийн ерөнхий байдал, биеэ хэрхэн авч байгаагаас харагддаг.
Сэтгэлийн хөдөлгөөний илрэл нь гадагшаа буюу хүн бүр түүнийг ойлгоод мэдэрч болохоор тийм хэв шинжийг сэтгэл судлаачид ЭКСТРОверт, харин дотогшоо хандсан буюу өөртөө сэтгэлийн хөдөлгөөнөө шингээдэг хүнийг ИНТРОверт гэдэг. Гэхдээ яг цагаа тулахаар хамгийн экстровертүүд интроверт болж хувирдаг. Интроверт ч мөн адил.
Бид ярьдаг даа. Их ичимхий хүн цагаа тулахаар өөрөөс нь гармааргүй үйлдэл хийдэг. Харин бидний ярьдагаар Ягаан Гажид шиг нөхдүүд цагаа тулахаар сэтгэлийн хөдөлгөөнөө хэт барьдаг. Яг үнэндээ бол их ичимхий байдаг.
Энэ бол интроверт хэв шинжийн хүн
Аан харин эдгээр бол мэдээж экстровертүүд