Энэ ангилалад нэгэн сонирхолтой зүйл тусгагддаг. Холерикийг Монголчууд цөс нь хөөрсөн үгүй мөн омголон хүүхэд шүү гэж хэлдэг, сангвиникийг нүүрэндээ галтай нүдэндээ цогтой сайн хүү байна ч гэж хэлдэг. Меланхолекийг манай энэ сулбагар хүүхэд, хүү гэдэг бол флегматикийг манай хүн ч буурь суурь заагаад, тайван шүү гэж хэлдэг нь сэтгэл зүйн мэдлэг, ухаан өндөр байсныг харуулдаг. Монголчуудын хэрэглэж байсан эдгээр зүйрлэл нь сэтгэл зүйн шинж болох зан үйлийг эрт дээр үед ч гэсэн хэлж байсан нь гайхалтай. Гиппократын энэ ангилал өнөөг хүртэл хэрэглэгдэж байгаа юм. Түүнээс гадна хүний темпераментийг мэдрэмжийн ба үйл ажиллагааны гэж үндсэн хоёр хэсэгт хуваан сангвиник, холерик, флегматик, меланхолик гэсэн дөрвөн хэв шинжид хуваасан байдаг. Темперамент нь зан төлөв бүрэлдэхэд нөлөөлөх ба тэр нь бие махбодын шинж байдлаас бус оюунлаг шинж чанарыг илэрхийлж байдаг. Гэхдээ дан ганц “нэг темперамент” хүнд зонхилдоггүй. Дөрвүүлээ хоршин байгаа гэдгийг та санаарай. Бидний мэдэж байгаараа гэр бүлийн хосууд нэг темпераменттай байх нь ховор бөгөөд нэг болон ижил төстэй зан араншинтай хүмүүсийн хамтран ажиллах чадвар ч гэсэн сул байдаг гэдгийг амьдралын туршлага харуулдаг. Тийм ч учраас өөр болон эсрэг тэсрэг хоёр зан араншинтай хүмүүс хамгийн сайн зохицдог. Та өөрийгөө болон хамгийн дотны хүмүүсээ эдгээр темпераментуудын аль вэ гэдгийг тунгаан бодоорой.
1.Сангвиник: Сайн тал нь нийтэч, эвсэг, цайлган, авхаалжтай, шинэ зүйл рүү тэмүүлдэг. Удаан хугацаагаар оюуны болон биеийн хөдөлмөр хийх чадвартай. Мэдээллийг түргэн хүлээн авч ойлгодог. Ямар нэг зүйлд дасан зохицохдоо амархан. Хүмүүстэй хэл амаа амархан ололцдог.
2.Флегматик: Сайн тал нь тэсвэр, тэвчээртэй, хүлээцтэй, буурь суурьтай, юмыг гүнзгий боддог, ойлгож тогтоосон зүйлээ мартдаггүй, хэвшмэл амьдралд дуртай, бодлоготой.
3.Холерик: Сайн тал нь тэсвэр тэвчээр сайн, түргэн авхаалжтай, шударга, сэтгэлийн хөдөлгөөнтэй, темп сайн, эрч хүчээ дайчлан хийдэг, дайчин, тууштай. Сул тал нь шаралхуу, эв дүй олохдоо муу, харилцаанд нөхцөл байдалд амархан зохицдоггүй, зөрүүд, өөрийнхөөрөө, эв хавгүй, дээрэлхүү, түрэмгий, зальтай.
4.Меланхолик: Сайн тал нь хариуцлагтай, нямбай, цэвэрч, үерхэл нөхөрлөл, хайр дурлалд үнэнч. Сул тал нь зөөлөн, намуун, эмзэг, өрөвчхөн, уярамтгай, дуулгавартай, гутрамтгай, аймхай, хулчгар, өвчин зовлонд эмзэг.
Монголучуудын хувьд 2, 3 дахь темперамент давамгайлдаг. Та ингээд өөрийнхөө сэтгэл зүйг танин мэддэг боллоо. Өөртөө итгэлтэй, өөдрөг байгаарай.