Сэтгэл судлалын блог
2009-10-19
Тоон зурхай
Та өөрийн төрсөн он, сар, өдрөө бичээд нийлбэрийг нь нэг оронтой тоо гартал нэмж бодоорой. Дараах 1-9 хүртэлх тооны аль нэг гарах бөгөөд таны зан араншинг тодорхойлох учиртай юм. Жишээ нь, та 1979 оны 10 сарын 5-нд төрсөн гэж бодъё. Тэгвэл 1+9+7+9+1+0+5=32 буюу 3+2=5 гарч байна. Та 5 гэсэн дугаартай тайлбарыг уншина уу. Амжилт хүсье.

1.Биеэ тоосон
Сайн тал: Хатуужил сайтай. Уран бүтээлийн авъяас чадвартай, биеэ даасан, өөртөө итгэлтэй нэгэн. Үргэлж шинийг эрэлхийлж байдаг. Сэтгэн бодох чадвар болон ой тогтоолт сайтай. Өөдрөг үзэлтэй бөгөөд аливаа юманд идэвхтэй ханддаг.
Дутагдал: Маш түрэмгий ...


2009-10-19
Эрэгтэй эмэгтэй хүмүүс жирийн найзууд байна гэдэг?
Би блог хэсэж яваад дараах бичлэгийг олж уншлаа. Тэгээд нэг сонирхолтой санал асуулга явуулъя гэж бодлоо. Эрэгтэй эмэгтэй хүмүүс жирийн найз байх боломжтой юу? Та найзыгаа өөр нүдээр харж байсан уу?

Бид зүгээр л сайхан найзууд гэдэг үлгэрийг дээр үед нэг мангар сэргэлэн баагий зохиосон байхаас зайлахгүй. Яагаад гэвэл хааяа нэг найз хүүхэн эсвэл найз залуутайгаа хэрэлдэнгүүтээ тэр чигтээ гарч яваад зүгээр л сайхан найзтайгаа уулзаж, ууж идэнгээ, сэтгэлээ онгойтол ярьдаг баатар. Зүгээр л сайхан найзууд юм чинь орой үдэш уулзаж болно, гадуур дотуур явж болно, чөлөөтэй.

Гэхдээ хэзээ ч тийм юм байxг...

2009-10-19
Нэрийн хуудас хэрэглэх соёл
Аливаа албан уулзалт, гэрээ хэлцэл цаашлаад үдэшлэг, цэнгээн хаана ч байсан биедээ байнга авч явж эрхэлдэг ажил, холбоо барих хаяг гэх мэт өөрийн тухай товч мэдээлэл өгөх шаардлагатай үед цаг хэмнэх зорилгоор ажил хэрэгч хүмүүс нэрийн хуудсыг өргөнөөр ашигладаг. Нэрийн хуудсыг уулзсан танилцсан хэн бүхэнд өгдөггүй. Цаашид ажил хэргийн холбоо тогтоохыг хүсэж сонирхсон хүндээ энэ бодролынхоо илэрхийлэл болгон өгдөг.

Зарим тохиолдолд паспорт, үнэмлэх мэтийн биеийн байцаалтыг ч орлож болно. Нэрийн хуудасны хэмжээг нарийвчлан зориулалтаар ашиглах, тэмдэглэл хийх шаардлага гардаг тул 100х70 мм хүртэл...


2009-10-19
Хэрхэн ухаалаг бөгөөд хурдан сэтгэдэг болох вэ?
Ямар ч мэргэжлийн хүнд сэтгэн бодох чадвар заавал хэрэгтэй байдаг. Гэхдээ сэтгэх чадварын түвшин мэргэжил тус бүрт өөр өөр байна. Ер нь хүн өөрийнхөө сэтгэхүйг яаж хөгжүүлж болох вэ? Яаж ухаалаг хурдан сэтгэдэг болох вэ? Дараах зөвлөмжүүдийг туршаад үзэхийг зөвлөе.

  • Хамгийн түгээмэл зарчим бол: “Ухаантай байхыг хүсвэл ухаалаг асуулт тавьж, анхааралтай сонсч, тайван хариулж сур. Ярих хэлэх зүйлгүй бол заавал ярихын хэрэггүй” гэдэг.
  • Мэдлэг болон үйлдлийн нэгдлийг ухаан тодорхойлж байдаг. Оюуны хөдөлмөр хийхгүйгээр сэтгэх, хүч гаргахгүйгээр мэдлэг олж авах боломжгүйтэй адил мэдлэггүйгээр сэтгэхүй ч ...

2009-10-06
Сэтгэл судлалын түүхэн үе шат
 А.Н. Ждан

Сэтгэл судлалын түүхийн үе шат
Сэтгэл судлал нь олон зууны түүхийг агуулдаг бөгөөд анхны шинжлэх ухаанч төсөөлөл манай эриний өмнөх VI зууны үед үүссэн байна. Ийм учраас энэ бүхий л үйл явдлыг тоочих, тодорхой үе шатуудад хуваах, тус бүрийн агуулгыг тодорхойлох шаардлагын улмаас сэтгэл судлалын түүхийг үечилэх асуудал урган гардаг байна. 
Сэтгэл судлалын түүхэнд хоёр томоохон цаг үе байдаг: эхнийх нь сэтгэл судлал философийн болон бусад шинжлэх ухаан ялангуяа байгаль шинжлэлийн хүрээнд хөгжиж байсан үеийг хамруулдаг. Харин хоёр дахь нь – сэтгэл судлал бие даасан шинжлэх...


2009-10-06
Сэтгэл судлалын тухай домог
Сэтгэл судлал хэмээх нэр томьёо үүсэл эртний грекийн домог үлгэртэй холбоотой ... Тэнгэрийн бурхан Афродитийн хүү эрот Психия хэмээх нэгэн үзэсгэлэнт бүсгүйд сэтгэл алдран дурлажээ. Тэнгэр заяат бурхан хөвгүүнээ эгэл үхэх төрөх тавилантай бүсгүйтэй амьдарлаа холбох болсонд эцгийн сэтгэл гонсойн туйлын таагүй байсан учир тэднийг салгах бололцоотой бүхнийг хийж, олон янзын сорил хийж хөөрхий Психияд тулгахаар шийджээ. Эроттойгоо дахин уулзах хүсэл, хязгааргүй хайрт сэтгэлдээ хөтлөгдөн гоо бүсгүй сорил бэрхшээл бүхнийг амжилттай давж гарахад бурхдын сэтгэл ихэд хөдөлж тэдний хүсэлтийг ёсоор болго...

Сүүлийн бичлэгүүд

. Найз Бүсгүйчүүдээ Ялгаж Сур!!!!
. (гарчиггүй)
. Cтрессээс хамгаалах аргууд
. МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛ ЗҮЙН ШИНЖ
. БИДНИЙ СЭТГЭЛ ЗҮЙН ДҮР
. Сэтгэлийн хөдөлгөөн
. ХАЙРЫН ХЭЛ ГЭЖ
. ХУВЦАСГҮЙ СЭТГЭЛ
. САЙХАН ЮМ ЮУ БАЙНА? СЭТГЭЛ ЗҮЙН АСУУЛГА
. Та “БИ ЧАМД ХАЙРТАЙ” гэж хэдэн орны хэлээр хэлж чадах вэ?
. Тоон зурхай
. Эрэгтэй эмэгтэй хүмүүс жирийн найзууд байна гэдэг?
. Нэрийн хуудас хэрэглэх соёл
. Хэрхэн ухаалаг бөгөөд хурдан сэтгэдэг болох вэ?
. Сэтгэл судлалын түүхэн үе шат

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. DESI
. dadido
. gereltuya
. director
. Zurai
. Энхмандах

Хуудас: 2 » Нийт: 2
Өмнөх | Дараагийн